АНГИЙН БАЙЛДААНЫ ТУГ ЗАЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрийн далбаа мандуулах, ангийнхаа байлдааны тугийн дор эх орон, ард түмэндээ өргөсөн тангаргаа давтах, төрийн дуулал дуулах ёслолын арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Цэргийн нийтлэг дүрмүүд”-ийн хүрээнд зохион байгууллаа.
Энэ үеэр мөн 2023 оны эхний хагас жил, хоёрдугаар улирлын тайлангийн хурал, сахилга ёс зүйн зөвлөгөөнийг зохион байгууллаа. 2023 оны хоёрдугаар улиралд албан үүргээ гүйцэтгэж байх үедээ галын аюулаас эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан, албан үүргээ журам стандартын дагуу гүйцэтгэж албандаа амжилт гаргасан болон Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зохион байгуулсан тэмцээн, уралдаануудад амжилттай оролцсон, ДХИС-ийг амжилттай суралцан төгсөж офицерийн бүрэлдэхүүнд орсон, албанд шинээр томилогдсон алба хаагчдад талархал, батламжийг гардуулж амжилт хүсэн, алба хаагчдаас өргөсөн тангарагтаа үнэнч, сахилга ёс зүйн зөрчил гаргахгүй ажиллах чиглэлээр амлалт уриалгыг гаргалаа. Сүүлийн хагас жилд “Алдаа бол суралцах боломж, өөрөөр сэтгэцгээе” уриалгыг гарган алба хаагчид хэрэгжүүлэн ажиллахаар шинэ сар, шинэ улирал, хагас жилийн ажилдаа идэвхийлэн орлоо.