Бидний тухай

1922 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Дотоодыг хамгаалах газар байгуулагдмагц тус газрын бүтцэд багтан үйл ажиллагааг дэмжих зорилготой нийслэл хүрээнд байрлаж байсан ардын  журамт цэргийн нэгдүгээр морин хорооноос 13 шилдэг цэргийг Их  жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар сонгон авч тусгай тасаг бүрдүүлсэн нь өнөөгийн Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит, 05-р ангийн төдийгүй Монгол цэргийн нэг төрөл болох Дотоодын цэргийн түүхэн замнал эхэлсэн түүхтэй.

Ардын засгийн цаг үеийн шаардлагаар Дотоодыг хамгаалах тусгай тасгийг 1922-1929 онуудад тусгай салаа, суман, дивизон болгон өргөжүүлэн улс орны дотоод аюулгүй байдлыг хангах чиглэлээр  харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ хил хязгаарыг бэхжүүлэх үйлсэд гүйцэтгэсэн үүрэг их байлаа.

1930 онд тусгай морин хороо болон өргөжүүлж улмаар 1938 онд моторжуулсан хороо болсон түүхтэй. 1940 оноос нам, төр засгийн тэргүүн, гадаадын хүндэт зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектын харуул хамгаалалтын үүргийг голчлон гүйцэтгэх болсон.

Түүхэн хугацаанд 1953 онд тусгай батальон, 1954 онд тусгай хороо, 1955-1967 онд тусгай батальон, 1967 онд Тусгай батальоныг өргөтгөж тусгай хороо болгон хязгаарын цэргийн удирдах газарт харьяалуулж  дахин хороо болгосон явдал нь тухай цаг үеийн олон улс, нийгмийн байдал, гүйцэтгэх үүргийн онцлогтой холбоотой байсан.

Монгол улсад 1990 онд Ардчилсан хувьсгал өрнөж НАХЯ татан буугдахад Хилийн ба Дотоодын цэргийг салгаж гүйцэтгэх үүргийн ижил төстэй байдлыг харгалзан Дотоодын цэргийг Цагдаагийн ерөнхий газрын харьяанд шилжүүлэн ажиллуулах болсон.  Мөн тус анги 1988-1994 он хүртэл төр засгийн тэргүүн нарын гадуур хамгаалалт, дулааны цахилгаан станцуудын харуул хамгаалалтыг хариуцаж байгаад Засгийн газраас авсан бүтэц зохион байгууллалтын өөрчлөлтөөр улсын онц чухал обьект болон Гяндан, Онцгой Чанга дэглэмтэй хорих ангиудын гадна хамгаалалтын үүргийг гүйцэтгэх болсон.

Одонт хороо нь удирдлагын хувьд 1940-1951 онд Хилийн ба Дотоодын цэргийн удирдах газрын II  хэлтэст, 1989 оны 11-р сарын 27-ны өдөр Нийгмийн аюулаас хамгаалах яамны сайдын тушаалаар Дотоодын цэргийн хэлтэст тус тус харьяалагдаж байсан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 225 дугаар тушаалаар тус ангийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын хоёрдугаар газар болгон өөрчлөж, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 280 дугаар тогтоолоор Дотоодын цэргийн 05 дугаар анги болгон дахин байгуулсан.

 





"Монгол Улсын иргэн Би Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангараглая.

Би ард түмнийхээ үндэсний эв нэгдэл, Монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж, цэргийн эрдэмд шамдан боловсорч, улсын нууцыг найдвартай хадгалж, Монгол Улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэхээ батлан тангараглая.

Эх орноо батлан хамгаалагч дайчин Би өргөсөн тангаргаасаа няцваас төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ." 

Цэргийн албаны тухай хуулиас



Удирдлага Дотоодын цэргийн 05 дугаар ангийн ахлагчЗахирагчийн захиргааны удирдлага эрхэлсэн орлогчЗахирагчийн орлогч, ар тал, хангалтын даргаЗахирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаАнгийн захирагч



Хэл солих
    Хаяг

    Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний гудамж, Дотоодын цэргийн 05 дугаар анги, Улаанбаатар хот, 211238

    Утасны дугаар

    +976 7019-1470

    И-мэйл

    info05@intr.gov.mn

    Нэвтрэх