АНГИЙН БАЙЛДААНЫ ТУГИЙГ ЗАЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 180 дугаар зарлигаар батлагдсан Цэргийн нийтлэг дүрмүүдийн “Цэргийн жагсаалын дүрэм”-ийн есдүгээр бүлгийн 35, 36 зүйлд заасны дагуу Төрийн далбаа мандуулах, Цэргийн тангараг давтах хүндэтгэлийн ажиллагааг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа.
.
Тус арга хэмжээний үеэр өнгөрсөн сарын онцлох ажлын видео тайлан болон албанд шинээр томилогдсон алба хаагчдыг танилцуулж, захирагчийн орлогч нар бие бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өгч, ирэх сарын ажилд нь амжилт хүсэв.
Цэргийн ангийн Байлдааны туг нь цэргийн ангийн дайчин уламжлал, эх орноо хамгаалах ариун үүрэг, цэргийн нэр төр, алдар гавьяаны илэрхийлэл мөн.