БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСАД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАНА
Тус ангийн 4-р салбарын хамгаалалтын ажилтан М.Лхагвадорж нь Бүгд найрамдах Турк улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын “Цагдаагийн академи”-д дотоод аюулгүй байдлын чиглэлээр таван жилийн хугацаатай суралцах бакалаврын хөтөлбөрийн болзол шаардлагыг хангасан тул ангийн захирагч, удирдлага хамт олны зүгээс талархал илэрхийлж “Захирагчийн итгэлийн захиас”-ыг гарын бэлгийн хамт гардуулж сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэв.