Дотоодын цэргийн 05 дугаар анги үүсэж хөгжсөний түүхт 100, 101 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв.
Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын ба цэргийн гавьяаны улаан туг, цэргийн гавьяаны одонт дотоодын цэргийн 05 дугаар анги үүсэж хөгжсөний түүхт 100, 101 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Ангийн байрлалд ахмад дайчдыг хүлээн авч Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж ангийн түүхт 100 жилийн ойн баримтат кино, урлагийн тоглолтыг үзүүлж 100 жилийн ойн тэмдэг, гарын бэлэг гардуулж Монгол улсын цэргийн нийтлэг дүрэмд /ЦАЗБЗ/ заасны дагуу нэгдсэн оройн тооллого явуулсан.
Баярын 2 дахь өдөр 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Чингис хааны талбайд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулж , “Улаанбаатар чуулга”-д ангийн 100, 101 жилийн баярын хурлыг зохион байгууллаа. Баярын хуралд Цагдаагийн ерөнхий газрын дарга , Дотоодын цэргийн командлагч , цагдаагийн хурандаа Т.Сүхболд , Дотоодын цэргийн штабын дарга , бригадын генерал Р.Чингис, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд , Цагдаагийн ерөнхий газрын даргын болон Дотоодын цэргийн штабын даргын зөвлөлийн гишүүд , Дотоодын цэргийн 05 дугаар ангийн үе үеийн удирдлагууд , ахмад дайчид , алба хаагчдын төлөөлөл оролцож Дотоодын цэргийн “Алдар” тэмдгээр 4, Цагдаагийн ерөнхий газрын хүндэт жуухаар 6, ДЦШ-ын “Албаны төлөө ” тэмдгээр 3, Дотоодын цэргийн баярын бичгээр 12, Төрийн цэргийн байгууллагын болон бусад шагналаар 15 алба хаагч шагнагдлаа.
Мөн цагдаагийн ерөнхий газраас ангийн албан хэрэгцээнд зориулж “ Toyota kia” маркийн суудлын авто машиныг бэлэглэв.