ПОДКАСТ №4
Алба хаагчдын “Хувь хүний хөгжил” харилцаа хандлагыг дээшлүүлэх, хэрэгцээт мэдлэг, мэдээллийг богино хугацаанд хүргэх, тэдний дунд дунд эерэг дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор долоо хоног болгоны 4 дахь өдрийн өглөөг подкаст сонсож ажлын өглөөг эхлүүлж байх цагтай болгосны дагуу энэ удаад Цэргийн ротоос “Мөнгөө хэрхэн зарцуулах вэ ” подкастыг бие бүрэлдэхүүнд сонсгож алба хаагчдыг халуун кофегоор дайллаа. Тус арга хэмжээний үеэр ЦЕГ-ын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байцаагч, хүний их эмч, цагдаагийн дэслэгч Б.Бямбацогт, ДЦШ-н цэргийн албаны мэргэжилтэн, дэслэгч Э.Шаравжамц нар ангийн хугацаат цэргийн алба хаагчдад "Харилцаа хандлага" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.