Дотоодын цэргийн 05 дугаар ангийн сургалт, бэлтгэлийн хичээлийн жилийн нээлтийг зохион байгууллаа.
- Албаны бэлэн байдал хангах, алба хаагчийн үүрэг гүйцэтгэх чадвар олгох хэлбэрээр чадавхжуулах, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх хүрээнд тус ангиас 2024 онд сургалт бэлтгэл явуулах, мэдлэг мэдээлэл олгох хуваарь, төлөвлөгөөг сурталчлах арга хэмжээг зохион байгуулсан. Ангийн сургалт бэлтгэл хичээлийн жилд хөдлөгдөх баримт бичиг, тушаал шийдвэрийн хавтас болон зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нарт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор мэдээллийн бүртгэлийн дэвтрийг салбар, цэргийн ротын захирагч нарт өгөгдөлд ажилласан загварчилсан бодомж, зааварчилгааны хамт хүлээлгэн өгсөн байна.
2. Дотоодын цэргийн албанд үүрэг гүйцэтгэх шинээр томилогдсон алба хаагчдаар "Цэргийн тангараг өргөх, цэргийн ёслол"-ын арга хэмжээг зохион байгуулсан.
3. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч 2024 оныг Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан тус ангийн ахлагчийн үүрэг гүйцэтгэх чадамж, оролцоог нэмэгдүүлэх ажил арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх "Нээлт"-н арга хэмжээнд Дотоодын цэргийн штаб, Сонгино Хайрхан Дүүргийн Цагдаагийн Газар, Толгойт цэргийн хүрээний тэргүүн болон сургагч ахлагч, тус ангийн биe бүрэлдэхүүний баримтлан хэрэгжүүлэх бодлогын хэрэгжилтийг тодорхойлсон байна.
4. Ангийн байнгын бүрэлдэхүүн, хугацаат цэргийн алба хаагч нарт боловсрол, гэр бүл, ёс зүй судлаач, зөвлөх багш, Доктор, профессор С.Эрдэнэцэцэгийг урьж “Гэр бүлийн харилцаа, ёс зүй” сэдвээр 70 минутын лекц, ярилцлага зохион байгууллаа. Энэ үеэр алба хаагчдын гэр бүлийг урьж цахимаар лекц ярилцлагад хамруулсан нь онцлог болсон байна.
5. Цэргийн ёслолын болон нээлтийн арга хэмжээний үеэр тус ангийн ахлагчийн зөвлөлөөс “Сахилга, ёс зүйн зөрчилгүй хамт олон болохын төлөө” болзолт уралдааныг ангийн штаб, хамгаалалтын салбар, ротуудын хэмжээнд жилийн турш хэрэгжүүлэхээр зарлаж хүрэх үр дүнгийн эсрэг нөлөөллийг тайлбарласан байна.