“Хүйтэн өвлийг халуун сэтгэлээр -2” малчдад туслах аянд нэгдлээ.
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Гуравдугаар салбарын биe бүрэлдэхүүн өөрсдийн санаачилгаар Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК-аас зохион байгуулж байгаа “Хүйтэн өвлийг халуун сэтгэлээр -2” малчдад туслах аяны хүрээнд нэгдэж 500 кг хивгийг хандивласан байна. Тус хандивын арга хэмжээнд нэгдсэнээр байгууллага хоорондын хамтын үйл ажиллагаа болон иргэн цэргийн харилцаанд эерэг нөлөөлөл үзүүлэх ач холбогдолтой гэж үнэлсэн байна.