Өвөлжилт хүндэрсэн малчин өрхөд туслах ажлыг зохион байгуулж байна.
Засгын газарын 2024 оны 62 дугаар тогтоолоор "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг"-т шилжсэнтэй холбогдуулан өвөлжилт хүндэрсэн малчин өрхөд туслах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд тус ажиллагаанд Дотоодийн цэргийн 05 дугаар ангиас 200 шуудай буюу 5 тонн хүнсний цагаан будаа, 1 тээврийн хэрэгсэл 2 алба хаагч оролцож Сүхбаатар аймгийн чиглэлд хөдөлгөөн үйлдэж байна.