Өвөлжилт хүндэрсэн малчин өрхөд туслах ажлыг зохион байгуулж байна.
Засгийн газрын 2024 оны 62 дугаар тогтоолоор "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг"-т шилжсэнтэй холбогдуулан өвөлжилт хүндэрсэн малчин өрхөд туслах ажлыг зохион байгуулж, тус арга хэмжээнд Дотоодын цэргийн 05 дугаар ангиас 1 тээврийн хэрэгсэлтэй 2 алба хаагч Сүхбаатар аймгийн Асгат сумын 2-р багийн малчдад нүүрс, хивэг тэжээл олгох ажилд оролцож, цасанд боогдож осголтын байдалтай байсан 6 иргэнийг олж, 1 тээврийн хэрэгслийг цаснаас гаргаж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг нь хамгаалан хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэн ажиллаж байна.