Өвөлжилт хүндэрсэн малчин өрхөд туслах ажил үргэлжилж байна.
Засгийн газрын 2024 оны 62 дугаар тогтоолоор "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг"-т шилжсэнтэй холбогдуулан УОК-н шийдвэрээр өвөлжилт хүндэрсэн аймаг, сум, малчин өрхөд дэмжлэг үзүүлэх үүрэгт Дотоодын цэргийн 05 дугаар ангийн жолооч ахлах ахлагч Р.Батхуяг, ахлах ахлагч Б.Өлзийсайхан нар 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 15 дахь өдрөө Сүхбаатар аймгийн Асгат сумын 38 малчин өрхөд 5 тн хүнсний цагаан будаа, 2тн 500 кг хивэг, 127 боодол өвс, 50 шуудай түлээ, нүүрсний тусламж хүргэж, тээвэрлэлтийн явцад цасанд суусан 3 машин, жолооч иргэдийг татан гаргах зэргээр амь насны эрсдэлийг хамгаалж ажиллаж байна.