БРИГАДЫН ГЕНЕРАЛ Т.ХҮРЭЛБААТАР АНГИЙН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД БОЛОН НИЙТ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Монгол Улсад “Генерал” цол бий болсны 80 жилийн ойг тохиолдуулан Бригадын генерал Т.Хүрэлбаатар Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид болон нийт бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж
"Генерал" цол үүссэн тухай "Дотоодын цэргийн үүсэл хөгжил, түүхэн замнал, эрх зүйн орчин, мөн “Дотоодын цэрэг нь улс орны дотоод аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй” зэрэг сэдвээр ярилцан өөрийн ажлын туршлагаасаа хуваалцан алба хаагчдын алба хаах, албанд хандах хандлагыг сэргээж урам өглөө.