СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Зөрчил шалган шийдвэрлэх тасгийн дарга, хошууч М.Хурцсайхан би тус тасгийн Зөрчил шалгах, урьдчилан сэргийлэх ажил хариуцсан байцаагч, дэслэгч Б.Баатархүүгийн хамт батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээнд ангийн ажилтан, алба хаагчдад дараах сургалт, мэдээллийг зохион байгууллаа.
Тус сургалт нь: Энэ оны 03 дугаар сарын 26-ны 09:00-10:00 цагт ангийн “Соёлын төв”-д Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх-Хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ариунтөгсийг урьж “Хар тамхи, сэтгэцэд нөлөөт эмийн тухай ойлголт, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал” сэдвийн хүрээнд явагдлаа сургалтанд нийт 121 алба хаагчийг хамруулж, сургагч багшид Талархал, Монгол Улсын Дотоодын цэргийн түүх номыг тус тус гардууллаа.