ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН САХИЛГА ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН:
Алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, сахилга, хариуцлага, ёс зүй, дэг журмыг дээшлүүлэх зорилгоор “Сахилгын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.
Зөвөлгөөний хүрээнд алба хаагчдад сахилга, зөрчлийн мэдээг танилцуулж зөрчил гаргасан, илрүүлсэн мөн цол шагнал хүртсэн алба хаагчидын тоон баримтыг танилцуулж, Төрийн албаны тухай хууль тогтоомж, түүнд нийцэх дүрэм журам стандартыг мөрдөж ажиллах, "Сахилга, ёс зүй, дэг журам, ажлын байр албан тушаалын хариуцлагын хэм хэмжээ"-ний ойлголт, анхаарах асуудлуудын чиглэлээр ангийн захирагч хурандаа Д.Манлайбаатар 45 минутын лекц сургалтаар орж, хамаарах үүргүүдийг бичгээр алба хаагч нарт хүргэхээр тогтсон байна.