Иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор “Баянхонгор аймаг”-ийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Энхжаргал, аймгийн цэргийн штабын дарга хурандаа Г.Нэмэхбаяр мөн тус аймгийн сумдын төлөөлөгчид хугацаат цэргийн алба хаагчидтай уулзалт хийлээ.
Иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор “Баянхонгор аймаг”-ийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Энхжаргал, аймгийн цэргийн штабын дарга хурандаа Г.Нэмэхбаяраар ахлуулсан тус аймгийн сумдын төлөөлөгчдөөс бүрдсэн 22 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус ангид айлчилж Баянхонгор аймгаас 2023 оны 2 дугаар ээлжээр татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчидтай уулзалт хийж гарын бэлэг гардуулав.
Тус арга хэмжээний хүрээнд ангийн захирагчийн нэгдүгээр орлогч штабын дарга дэд хурандаа Д.Отгонбаатар зочдыг хүлээн авч анги байгууллага, цэргийн ротын үйл ажиллагааг танилцуулж, сурталчилан таниулж ажиллалаа.