БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЖАНДАРМЕРИЙН ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧИЙН ОРЛОГЧ ДАРГА, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ ХАЛИС ЗАФЕР КОЧ ТЭРГҮҮТЭЙ ЗОЧИД, ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЛАА.
Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис Бүгд Найрамдах Турк Улсын Жандармерийн ерөнхий командлалын орлогч дарга, дэслэгч генерал Халис Зафер Коч тэргүүтэй төлөөлөгчдийг энэ оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дотоодын цэргийн штабт хүлээн авч, албан ажлын уулзалт хийсэн билээ.
Монгол Улсын Дотоодын цэргийн байгууллага, Бүгд Найрамдах Турк Улсын Жандармер хоорондын хамтын ажиллагааг эхлүүлснээр алба хаагчдыг сурган дадлагажуулж, мэдлэг, ур чадварыг ахиулах, харилцан туршлага солилцож Дотоодын цэргийн байгууллагын үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Тэгвэл тус анги нь энэ оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зочид төлөөлөгчдийг ангийн байрлалд хүлээн авч, ангийн түүхэн замнал, монгол ёс заншил, хугацаат цэргийн алба хаагчдын мэдлэг ур чадвар зэргийг сонирхуулан танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.Тус арга хэмжээний хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Жандармерийн ерөнхий командлалын орлогч дарга, дэслэгч генерал Халис Зафер Коч тус ангийн захирагч хурандаа Д.Манлайбаатарт дурсгалын зүйл гардуулж мөн арга хэмжээний төгсгөлд ангийн захирагч хурандаа Д.Манлайбаатар зочид төлөөлөгчдөд ажлын амжилт хүсэн дурсгалын зүйлс гардуулан үдэж өглөө.