Нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа
НЭГДЭЛТ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Ангийн нийт бие бүрэлдэхүүний дунд батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу энэ оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, тус арга хэмжээний хүрээнд дараа үйл ажиллагааг явууллаа. Үүнд:
Ангийн нийт бүрэлдэхүүнийг жагсааж Монгол Улсын төрийн далбаагаа мандуулан, ёслолын жагсаалаар явж, сургалтын төлөвлөгөөний дагуу Орон нутгийн сонгуультай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвлөх Б.Оюумаа алба хаагчдад мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оныг Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын "Ахлагчийн жил" болгон зарласантай холбогдуулан Ангийн тэргүүн ахлагч С.Хаш-Эрдэнэ ахлагчийн жилийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ, “АХЛАГЧИЙН АЛБА-МЭРГЭШСЭН АЛБА” ахлагчийн чуулга уулзалтаар хэлэлцүүлсэн асуудал, санал санаачилгыг ангийн нийт бүрэлдэхүүнд мэдээлэл болгон танилцуулсан юм. Мөн сургуулийн жилийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу алба хаагчдаас бие бялдрын түвшин тогтоох шалгалт, биеийн жингийн индексийн судалгааг дүнгээр ажлыг зохион байгууллаа.
Нэгдсэн арга хэмжээний төгсгөлд ангийн захирагч хурандаа Д.Манлайбаатар дээд шатны удирдах байгууллагаас ирүүлсэн үүрэг ажлын чиглэл тушаал шийдвэр болон захирагчийн 16 дугаар зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж үүрэг чиглэл өгсөн юм.