Нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа
НЭГДЭЛТ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Ангийн хэмжээнд батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу энэ оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын төрийн далбаагаа мандуулж, “Одонт-Манал” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Б.Намжилдулам “Томуу-Томуу төст өвчин”-өөс урьдчилан сэргийлэх нь сэдвээр 30 минутын яриа таниулга хийлээ.
Тус ангийн захирагч хурандаа Д.Манлайбаатар бүрэлдэхүүнд дээд байгууллагаас ирүүлсэн үүрэг, ажлын чиглэл тушаал шийдвэрийг танилцууллаа.
Мөн энэ өдөр ангийн эрүүл мэндийн төв “Одонт-Манал” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран ангийн ахлагч, офицер бүрэлдэхүүнийг томууны эсрэг вакцинд хамруулах арга хэмжээг зохион байгууллаа.