ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН "КЛАССИК ПАУЭРЛИФТИНГИЙН ТЭМЦЭЭН" ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
“Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, алба хаагчдын чөлөөт цаг завыг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд “Классик Пауэрлифтингийн тэмцээн” өнөөдөр (2024.12.06) аврагч биеийн тамир спортын зааланд амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээний нээлт буюу эхний өдөр (2024.12.06) болж, нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Залуучууд, спортын бодлогын зөвлөх Д.Даваадорж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, Дотоодын цэргийн штабын, бригадын генерал Р.Чингис болон зөвлөлийн гишүүд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд, тамирчид оролцсон юм.
“Классик Пауэрлифтингийн тэмцээн”-д Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Үндэсний батлан хамгаалах их сургууль зэрэг 16 байгууллагын 190 гаруй тамирчин 4 ангилалд 252 багц медалийн төлөө хүч чадлаа сорин өрсөлдөж байна.
Тэмцээнд оролцож буй нийт тамирчдадаа амжилт хүсье.