"ХАМТДАА ХӨГЖЬЕ-ХАМТДАА БҮТЭЭЕ" АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн "Хамтдаа хөгжье" уриалга, зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Хамтдаа хөгжье-Хамтдаа бүтээе" 2 сарын хугацаатай нөлөөллийн аяныг эхлүүлэн нээлтийн арга хэмжээ өнөөдөр (2025.04.08) Хил хамгаалах ерөнхий газрын соёлын төвд боллоо.
Уг нөлөөллийн аян нь дотоодын цэргийн алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхол, эрүүл мэндийг хамгаалах, алба хаагчийг чадваржуулах, сургалт, соён гэгээрүүлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, харилцаа, хандлагыг сайжруулах, алба хаагчаас гаргаж байгаа сахилга ёс зүйн зөрчлийг таслан зогсоох, хуульд заасан баталгааг хангах чиглэлээр зохион байгуулагдаж, үр дүнг тооцох юм.
Нээлтийн арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа М.Лувсандорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, доктор, профессор Д.Зүмбэрэллхам, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, доктор, дэд профессор Б.Энхболд, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул болон штаб анги, байгууллагын 1000 гаруй алба хаагч 19 байршлаас танхимаар болон цахимаар хамрагдлаа.