ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА 05 ДУГААР АНГИЙН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа М.Лувсандорж Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагчдад өнөөдөр (2025.04.09) Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас дэвшүүлсэн 2025 оны зорилт, бүтэц, зохион байгуулалт, авч хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бодлого, үйл ажиллагааны чиглэл, арга хэмжээний талаар танилцуулж, алба хаагчдын санал сэтгэгдлийг сонсож, тус ангийн хугацаат цэргийн алба хаагчдын өдөр тутмын үүрэг гүйцэтгэлт, хоол хүнс, орчин нөхцөлтэй танилцан ажиллалаа.