ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН АЛБА ХААГЧИД ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Дотоодын цэргийн байгууллага хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудлыг тодорхойлох, энэ чиглэлээр гүйцэтгэх эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор тус хүрээлэнгийн алба хаагчид штабын болон дотоодын цэргийн 05 дугаар ангийн бодлого, үйл ажиллагаа, албаны онцлогтой танилцлаа.
Тус үйл ажиллагаанд Гэмт явдал, цагдаа, дотоодын цэрэг судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан-багш, бригадын генерал Т.Хүрэлбаатар, Хилийн аюулгүй байдал судлалын төвийн эрхлэгч, доктор, дэд профессор, бригадын генерал Ч.Сайнтөр, Хууль сахиулахуйн боловсрол судлалын төвийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Б.Ариунзаяа болон алба хаагчдын төлөөлөл оролцсон юм.