Дэд хурандаа Д.Отгонбаатар
Овог: Даваа
Нэр: Отгонбаатар
Төрсөн газар, он: Говь-алтай аймгийн Тонхил сум 1987 он
Яс үндэс: Халх
Үндсэн захиргаа: Говь-алтай аймаг Тонхил сум
Нийгмийн гарал: Ажилчин
Боловсрол: Дээд
Мэргэжил: Хилийн албаны офицер
Цол, зэрэг: Дэд хурандаа, цэргийн ухааны магистр
Төгссөн сургууль, дамжаа:
1995-2005 онд Говь-Алтай аймгийн Тонхил сумын арван жилийн дунд сургууль
2005-2009 онд Хилийн цэргийн дээд сургуулийг “Хилийн албаны офицер”
2021-2023 онд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын удирдлагын академийг операц-татик цэргийн удирдлага мэргэжлээр суралцаж төгссөн, цэргийн ухааны магистр зэрэгтэй.
Гавьяа шагнал:
2012 онд “Дотоодын цэргийн алдар”,
2013 онд Дотоодын цэргийн 90 жилийн ойн медаль,
2015 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг биеийн тамир спортын газрын “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан”,
2018 онд “Дотоодын цэргийн албаны төлөө”,
2022 онд “Дотоодын цэргийн 100 жилийн ойн медаль”,
2023 онд Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар “Онц хилчин”,
"Хил хамгаалалтад амжилт гаргасны төдөө",
2023 онд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн 100 жилийн ойн тэмдэгээр тус тус шагнагдсан.
Ажилласан байдал:
2010-2012 онд Дотоодын цэргийн 05 дугаар ангид салааны захирагч;
2012-2014 онд тус ангид сургалтын туслах, биеийн тамирын офицер;
2014-2017 онд Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын 2 дугаар газарт мэргэжилтэн;
2017-2018 онд Дотоодын цэргийн 05 дугаар ангид Цэргийн албаны зохион байгуулалт, сургалт хариуцсан ахлах офицер;
2018-2021 онд тус ангийн хамгаалалтын салбарын захирагч;
2021-2023 онд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын удирдлагын академид магистрант;
2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагчийн захиргааны удирдлага эрхэлсэн орлогчоор томилогдон ажиллаж байна.