СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА.
-БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ
1. Төрийн жинхэнэ алба хаагчийн анкет (Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 521 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан загварын дагуу үнэн зөв, мэдээллээ гаргацтай бичих)
2. Өргөдлийн маягт бөглөх (Маягт 1 загвар дээр бичих)
3. Өргөдөл (тухайн анги, байгууллагын захирагч, даргад ажилд орохыг хүүсэн тухай)
4. Гурван үеийн намтар (3 үеийн намтар он цагийн дарааллаар тус тусад нь бичих)
5. Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт (А5 хэмжээтэй хэвлэмэл хуудсаар гаргаж өгөх, Улаанбаатар хотод түр оршин суух хаягтай баж болно)
6. Ар гэрийн баталгаа (Уцэг, эх, гэр бүлийн хүний аль нэгээр нь баталгааг бичгээр тодорхой бичих, баталгааг “Дотоодын цэргийн 05 дугаар ангид баталгаа гаргах нь” гэж хаяглана)
7. Өөрийн баталгаа (тогтвор суурьшилтай алба хаа гэрээний дагуу тухай судлагдаж байгаа анги, байгууллагадаа 3 түүнээс дээш жил тогтвор суурьшилтай ажиллах талаар баталгааг бичгээр тодорхой бичих, баталгааг “Дотоодын цэргийн 05 дугаар ангид баталгаа гаргах нь” гэж хаяглана)
8. Ажил байдлын тодорхойлолт, лавлагаа (Урьд нь ажиллаж байсан байгууллагаас ажил байдлын тодорхойлолт, лавлагааг гаргуулж, тухайн байгууллагад хэрхэн ажиллаж байсан талаар болон зан төлөв байдлын талаар үаавал бичүүлж байх)
9. Цээж зураг (3х4 хэмжээтэй 4 ширхэг)
10. Цахим үнэмлэхний хуулбар (E-Mongolia системээс гаргасан лавлагаа байж болно)
11. Боловсролын гэрчилгээ (Бүрэн дунд, тусгай дунд, дээд боловсролын диплом, бакалавр, магистрын дипломын хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх)
12. Сурагчийн хувийн хэрэг (бүх хуудсыг канондуулсан байх)
13. Жолооны үнэмлэхний хуулбар (канондуулсан байх)
14. Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар (канондуулсан байх)
15. Төрсний гэрчилгээ (канондуулсан байх)
16. Боловсролын лавлагаа (E-Mongolia системээс бүрэн дунд, тусгай, дээд боловсролын лавлагаа авах)
17. Оршин суугаа газрын зураг (байнгын болон түр оршин суугаа амьдарч байгаа орон сууц, хашаа байшин, гэрийн хаяг, объектын гадна тал, дотор талын ахуйн орчинг хауулсан нийт 3 ширхэг зургийг өнгөтөөр угаалгаж А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр наах)
18. Тодорхойлолт (E-Mongolia системээс иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа авах)
Тавигдах ерөнхий шаардлага:
Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн иргэд (эрэгтэй),
Төрийн тусгай албанд ажиллаж байгаад халагдаж, чөлөөлөгдсөн иргэд (Төрийн албаны тухай хуулийн 47, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлд зааснаар халагдаагүй байх)
Гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй
Биеийн далд хэсгийн 25.0-аас дээш хувьд болон ил харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолгүй байх
Биеийн өндөр 168 см-ээс дээш өндөртэй байх
Жагсаалтын дагуу материалыг дугаарласан дарааллаар бүрдүүлж зөвхөн тухай ангийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэнд хүлээлгэн өгөх.