АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАЛТ, МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр 2023–2030”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 02 дугаар албан даалгаврын холбогдох заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Дотоодын цэргийн штабын байрлалд “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт, мэдээллийн үйл ажиллагааг өнөөдөр ( 2026.08.14) зохион байгууллаа.
Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Р.Төрбулаг зохион байгуулж, алба хаагчдад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өглөө.



Тус сургалт, мэдээллийн үйл ажиллагаанд:
Танхимаар – 40 алба хаагч
Цахимаар – 461 алба хаагч
Нийт – 501 алба хаагч хамрагдлаа.
Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулснаар алба хаагчдын авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх эрх зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, зөрчилд хүргэж болзошгүй эрсдэлийг урьдчилан таньж, сэргийлэх мэдлэг, чадвар, зөв хандлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа!