Дэд хурандаа Э.Баярсайхан
Овог, нэр: Эрдэнэ-Очирын Баярсайхан
Яс үндэс: Баяд.
Үндсэн захиргаа: Увс, Малчин
Нийгмийн гарал: Ажилчин
Боловсрол: Дээд
Мэргэжил: Санхүүгийн менежмент
Цол, зэрэг: хошууч
Боловсрол:
2002-2008 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургууль
Гавьяа шагнал:
“Дотоодын цэргийн албаны төлөө”, Цагдаагийн ерөнхий газрын “Албаны төлөө-III”, “Африкт энхийн төлөө”, “Дайчин алдар-III” “Дотоодын цэргийн алдар”, Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух бичиг”, “Цагдаагийн гавьяа”, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”, “Энхийн төлөө” медаль, НҮБ-ын медалиар тус тус шагнагдсан.
Ажлын туршлага:
2009-2010 онд Дотоодын цэргийн 805 дугаар ангид цэрэг;
2010-2011 онд Дотоодын цэргийн 805 дугаар ангид харуулчин;
2011-2012 онд Дотоодын цэргийн штабын даргын туслах;
2012-2014 онд Дотоодын цэргийн штабын харуул хамгаалалтын хэлтсийн мэдээлэл дүн шинжилгээний офицер;
2014 онд Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Зэвсэг, тусгай хэрэгсэл, бусад техник хэрэгслийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн;
2014 онд Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын III дугаар газарт Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн;
2014-2017 онд мөн газрын Хангалт төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн;
2017-2018 онд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хүнс, хувцас хариуцсан ахлах офицер;
2018-2022 онд Дотоодын цэргийн штабын Албаны бэлэн байдал дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хариуцсан ахлах офицер;
2022-2023 онд Мөн штабын Хамгаалалт, төлөвлөлт хариуцсан чиглэлийн ахлах офицер;
2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс Дотоодын цэргийн штабын Ажиллагааны удирдлагын газрын Ажиллагааны төлөвлөлт, зохицуулалтын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байна.