Түгээмэл, асуулт хариулт
Асуулт: Дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдэд ямар шаардлага тавигддаг вэ?
Хариулт:18 насанд хүрсэн Монгол улсын иргэн байх, биеийн өндөр 168 см-ээс дээш, нүүрний зөв хэлбэр төрхтэй, гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй, шивээс, шарх сорвигүй, сэтгэцийн хувьд эрүүл, эрүүл мэндийн шаардлага хангасан, бүрэн дундаас дээш боловсролтой, цэргийн алба хаасан.
Асуулт: Эмэгтэй хүнийг сул орон тоонд судлах уу?
Хариулт :Эмэгтэй иргэнийг ээлжийн тогооч, бичиг хэргийн ажилтан, их /бага эмч, ээлжийн сувилагч, сэтгэл зүйч зэрэг тусгай мэргэжил, шаардсан ажлын байранд судалж сонгон шалгаруулалтад хамруулдаг.
Асуулт: Цэргийн албыг заавал биеэр хаасан байх шаардлагатай юу?
Хариулт: Цэргийн албыг биеэр хаасан байна.
Асуулт: Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас танай байгууллагад шилжин ажиллах боломж нөхцөл хэр байдаг вэ?
Хариулт: Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-дэх заалтыг үндэслэн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжин ажиллах боломжтой. Дотоодын цэргийн штабын даргын нэр дээр өргөдөл, холбогдох материалыг ирүүлнэ.
Асуулт: Бүрэн дунд боловсролтой цэргийн алба хаасан иргэн танай байгууллагад ажиллаж болох уу?
Хариулт: Болно. Сонгон шалгаруулалт зарлагдахад анги, байгууллага дээр судлагдаж шалгалт өгч тэнцсэн тохиолдолд Дотоод хэргийн их сургуулийн ахлагчийн сургуулийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гэрчилгээ авч Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар Дотоодын цэргийн анги, байгууллагын сул орон тоонд томилдог.
Асуулт: Сул орон тооны сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд эрүүл мэндийн ямар үзлэг шинжилгээнд хаана хамрагдах вэ?
Хариулт: Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Орон нутагт судлагдаж байгаа иргэд тухайн орон нутгийн нэгдсэн эмнэлэгт үзлэг шинжилгээнд хамрагдаж “тэнцэнэ” гэсэн дүгнэлтээр дараагийн судалгаанд хамрагдана.
Асуулт: Шивээстэй хүн авдаг уу?
Хариулт: Биеийн ил харагдах хэсгийн 18 хувиас дээш хэсэгт шивээстэй бол судлахгүй. Гарын шуу болон нүүрний ил харагдах газарт шивээсгүй байх.
Асуулт: Ажилд орох иргэн ямар ямар материал бүрдүүлэх вэ?
Хариулт:Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:
- -Өргөдөл
- -Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх);
- -Бүрэн дунд, Дээд боловсролын диплом, сурагчийн хувийн хэрэг; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
- -Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
- -3 үеийн түүх;
- -Оршин суугаа хаягийн тодорхойлолт;
- -Цэргийн үүрэгтний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
- -3х4, 4х6 хэмжээний 4% зураг;
- -Ажиллаж байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа,
- -Эмчийн орон тоонд өрсөлдөх иргэдийн хувьд хүчин төгөлдөр эмчлэх эрхийн гэрчилгээ; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
- -Бичиг хэргийн эрхлэгч-бичээч, архивчийн орон тоонд өрсөлдөх иргэдийн хувьд Архивын ерөнхий газрын “Архивч, бичиг хэргийн ажилтан”-ний үнэмлэх; /эх хувиар/
Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна.