“Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна.
ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГАД ОРЖ
АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД
2023.06.13 Улаанбаатар хот
Дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн /биеэр болон дүйцүүлэн хаасан/, эсхүл дээд боловсролтой, доор дурдсан шаардлага, шалгуурыг хангасан иргэдээс шалгаруулан авч, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцуулах ажлыг зохион байгуулна.
Дотоодын цэргийн анги, байгууллагад шалгалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл сул орон тоо зарласан байгууллага дээр хүлээн авна.
Албан тушаал дээр дурдагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа бол цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэд бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:
Бүрдүүлэх баримт бичиг:
- Өргөдөл /татаж авч бөглөөд .pdf/
- Биеийн байцаалт (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600 дугаар тогтоолын 1-4 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх);
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах; /.pdf/
- Сурагчийн хувийн хэрэг; /.pdf/
- Иргэний үнэмлэх; /.pdf/
- 3 үеийн намтар/.pdf/;
- Оршин суугаа хаягийн тодорхойлолт/.pdf/;
- Цэргийн үүрэгтний үнэмлэх /.pdf/
- Урьд нь ажил, хөдөлмөр эрхэлж байсныг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа/.pdf/,
- "4 х 6”-гийн хэмжээний цээж зураг; /.pdf/
Тайлбар:
- Дээр дурдсан баримт бичгийг заавал нотариатаар баталгаажуулсан байхыг шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө хариуцна.
- Хэрвээ ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүйгээ нуун дарагдуулсан, хуурамч, дутуу баримт бичиг бүрдүүлснээс үүдэн гарах хохирол, хариуцлагыг буруутай этгээд өөрөө хүлээнэ.
- Баримт бичгийн эх хувийг хуулбарлан зохих шаардлагад нийцүүлэн цахим хэлбэрээр, тогтоосон хугацаанд хүргүүлнэ.
- Төрийн албан хаагчийн анкет, шалгалтад бүртгүүлэх тухай хүсэлтэд өөрийн гарын үсгээ зурсан байна.
- Шалгалт зохион байгуулах комисс шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал шаардах эрхтэй болохыг анхаарна уу.
- Эрүүл мэндийн үзлэгийг Нийслэлд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, орон нутагт харьяа Нэгдсэн эмнэлэгт хийлгэх,
- Дээрх бүрдүүлбэрийн дэс дарааллын дагуу файлуудаа нэгтгэн (pdf, rar, zip) 1 файл болгон энэхүү зард заасан цахим шууданд ирүүлнэ үү.
- Улаанбаатар хотод Дотоодын цэргийн штаб, Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангид,
- Аймаг орон нутагт нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад хандан бүртгэл, судалгаанд тус тус хамрагдана.
Шалгалтын хуваарь:
Бүртгэлд хамрагдсан иргэд 2023 оны 07 дугаар сарын 07, 08-ны өдөр 09:00 цагаас тухайн судлагдсан байгууллага дээрээ шалгалтад орно.
Шалгалт эхлэхээс 15-аас доошгүй минутын өмнө иргэний үнэмлэхтэйгээ ирж суудлаа эзэлсэн байна.
Шаардлагатай тохиолдолд 70191095, 70191043 дугаарын утсаар холбогдож тодруулах зүйлийг лавлана уу.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР ДЭРГЭДЭХ
САЛБАР ЗӨВЛӨЛ