Бригадын генерал Р.Чингис
Овог, нэр: Рэнцэндорж Чингис
Төрсөн газар, он: Улаанбаатар хот
Яс үндэс: Халх
Үндсэн захиргаа: Улаанбаатар хот
Нийгмийн гарал: Сэхээтэн
Боловсрол: Дээд, Хууль зүйн магистр
Мэргэжил: Эрх зүйч
Цол, зэрэг: Бригадын генерал
Боловсрол:
1985-1989 онд ЗХУ /Хуучин нэрээр/-ын Дотоод явдлын яамны Академийн тусгай факультетад хуульч, эрх зүйч мэргэжлээр;
2002-2004 онд АНУ-ын Денвер хот дахь Колорадогийн их сургуульд Хууль зүйн магистрын зэрэг;
2007 онд АНУ-ын Хавай мужид Ази, Номхон далайн бүсийн Аюулгүй байдлын сургалтын төвд “Терроризмтой тэмцэх, мөнгө угаах” сургалт;
2009 онд Канад Улсын Оттава хот дахь Цагдаагийн коллежид “Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа” сургалт;
2010 онд Япон Улсын Оюуны өмчийн газарт “Оюуны өмчийн гэмт хэрэгтэй тэмцэх” сургалт;
2011 онд БНСУ-ын Пусан хот, Австрали Улсын Сидней хотод Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагад “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх” сургалт;
2015 онд АНУ-ын Хавай мужид Ази, номхон далайн бүсийн Аюулгүй байдлын сургалтын төвд “Аюулгүй байдлын үндэстэн дамнасан хамтын ажиллагаа” зэрэг сургалтуудад хамрагдаж, мэргэжил дээшлүүлсэн.
Гавьяа, шагнал:
“Цагдаагийн гавьяа”, “Цагдаагийн алдар”, “Дотоодын цэргийн алдар”, “Цагдаагийн байгууллагын хүндэт ажилтан тэмдэг”, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэг, Цэргийн хүндэт медаль, Алтангадас одон, Цэргийн гавьяаны одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон.
Ажлын туршлага:
1984-1985 онд УЦСЕГ-ын 0230 дугаар ангид байлдагч;
1989-1990 онд Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрын Гүйцэтгэх албаны хэлтэст төлөөлөгч;
1990-1992 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Өмчийн хэлтэст төлөөлөгч;
1992-1998 онд Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн хэлтэст ахлах төлөөлөгч;
1998-2001 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч;
2004-2007 онд Эрүүгийн цагдаагийн газрын Авлигал, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст Авлигалтай тэмцэх тасгийн дарга;
2007-2012 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга;
2012 онд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга;
2012-2014 онд Дотоод хэргийн их сургууль /Хууль сахиулах их сургууль/-ийн захирал;
2014-2016 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга;
2021 онд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч;
2021-2025 оны 01 дүгээр сар хүртэл Дотоодын цэргийн штабын дарга,
2025 оны 10 дугаар сараас Дотоодын цэргийн штабын даргаар тус тус томилогдон ажиллаж байна.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад болон улсад 41 жил, 3 сар ажиллаж байна.
100 жил
