Орхон аймаг дахь тусгай салбар
ДОТООДЫН ЦЭРГИЙН
821 ДҮГЭЭР ТУСГАЙ САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА
Тусгай салбар нь анх Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2013 оны тушаалаар Эрдэнэт хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг хамгаалах, гүний худаг, цэвэр усны барилга байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэйгээр байгуулагдаж, харуул хамгаалалтыг 2013 оны 04 дүгээр сараас салааны захирагчаар дэслэгч Д.Эрхэмбаярыг томилон улсын онц чухал объектыг 24 цагаар хамгаалах ажлыг тасралтгүйгээр зохион байгуулан ажиллаж эхэлсэн.
Энэ хугацаанд тусгай салааны захирагчаар дэслэгч Д.Эрхэмбаяр 2013-2014, Цагдаагийн хошууч С.Лхагва 2014-2017, дэд хурандаа Я.Мөнхбат 2017-2018, дэд хурандаа Б.Доржсүрэн 2018 онуудад ажиллаж, хошууч Б.Бүдрагчаа 2018 оны 08 дугаар сараас одоог хүртэл ажиллаж байна.
Шинэчлэн найруулж Монгол Улсын Их Хурлаар баталсан Цагдаагийн албаны тухай хууль 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тусгай салаа нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсэг, 2016 оны 09 дүгээр сараас Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасаг болгон бүтцийн өөрчлөлт хийгдэж Орхон аймаг дахь ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, аюулгүй байдлыг хамгаалах, Шүүх, шүүгчийн аюулгүй байдал, шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ биелүүлэн ажиллаж ирсэн.
Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Дотоодын цэргийн тухай хуулийг баталж, 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны тогтоолын дагуу Цагдаагийн Ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс Орхон аймгийн Цагдаагийн газарт Дотоодын цэргийн тусгай салаа, 2022 оны тушаалаар Дотоодын цэргийн 821 дүгээр тусгай салбар болгон бүтцийн өөрчлөлт хийгдэж, Монгол Улсын Засгийн тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Эрдэнэт хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор харуул хамгаалалтыг тасралтгүй зохион байгуулан үндсэн үүргээ биелүүлэн ажиллаж байна.
ДОТООДЫН ЦЭРГИЙН 821 ДҮГЭЭР ТУСГАЙ САЛБАР