Хурандаа Х.Наранбаатар
Овог, нэр: Хүнбиш Наранбаатар
Яс үндэс: Халх
Үндсэн захиргаа: Улаанбаатар хот
Нийгмийн гарал: Ажилчин
Боловсрол: Дээд, Хууль зүйн магистр
Мэргэжил: Эрх зүйч
Цол, зэрэг: Хурандаа
Боловсрол:
1992-2022 онд Нийслэлийн ерөнхий боловсролын “Ирээдүй” цогцолбор сургууль;
2002-2006 онд Цагдаагийн академийг “Эрх зүйч”;
2006-2008 онд Цагдаагийн академи “Хууль зүйн магистр”
Гавьяа, шагнал:
Цагдаагийн ерөнхий газрын “Цагдаагийн гавьяа” тэмдэг, “Албаны төлөө II, III” зэргийн медаль, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух”, “Цагдаагийн алдар”, “Хууль зүйн тэргүүний ажилтан” цол, тэмдэг, Төрийн дээд “Цэргийн хүндэт медаль”-иар тус тус шагнагдсан.
Ажлын туршлага:
2006-2011 онд Цагдаагийн академийн Захиргааны эрх зүйн тэнхимд багш,
2011-2012 онд Дотоод хэргийн их сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхимд багш,
2012 онд Дотоод хэргийн их сургуулийн Захиргааны удирдлагын газрын Хяналт шинжилгээ- үнэлгээ, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн,
2012-2016 онд Хууль сахиулахын их сургуулийн Захиргааны удирдлагын газрын Дотоод аудит, дотоод хяналт шалгалтын чиглэлийн ахлах мэргэжилтэн,
2016-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Захиргааны удирдлагын газрын Гэрээ эрх зүй хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн,
2018 онд Хууль сахиулахын их сургуулийн Захиргааны удирдлагын газрын Их сургуулийн дотоод ажил, захирлын зөвлөлийн хуралдааны болон дээд газрын тушаал шийдвэрийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн,
2018-2024 онд Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтэст ахлах мэргэжилтэн, чиглэлийн ахлах мэргэжилтэн, тасгийн дарга,
2024-2025 онд Дотоодын цэргийн штабын Бодлого, төлөвлөлтийн хэлтэст Чиглэлийн ахлах мэргэжилтэн,
2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс Дотоодын цэргийн штабын Сургалт, соён гэгээрүүлэх хэлтсийн даргаар тус тус томилогдон ажиллаж байна.