ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН УГСРАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦАЖ, МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАЛАА.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны “Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч болон захиалагчийн хяналт хэрэгжүүлэгчийг томилох тухай" А/193 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, барилга байгууламжийн ажлын явц байдлыг эрчимжүүлэх чиглэлээр Дотоодын цэргийн штабаас тодорхой ажлуудыг авч хэрэгжүүлж байна.
Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн нар ахалсан, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны Барилга, байгууламжийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Ренчинбат, Дотоодын цэргийн штабын Санхүү, ар талын хэлтсийн дарга бөгөөд ахлах нягтлан бодогч, ахмад М.Ралдийжамц, Дотоодын цэргийн 810 дугаар ангийн захирагч, хурандаа М.Мэнд-Амар, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Архитектор Н.Баярмаа, “Мөнх-Инж Констракшн” ХХК-ийн захирал Л.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан бүлэг энэ оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын шинэ суурьшлын бүсэд баригдаж буй Дотоодын цэргийн 810 дугаар ангийн барилга байгууламжийн угсралтын ажлын явцтай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.