“ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ӨДӨР”-ИЙН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монгол улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101 жилийн ой, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийн хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2022.07.18/ “Соёлын төв өргөө”-нд зохион байгуулагдлаа.
Цагдаагийн байгууллагын түүхт 101 жил, Дотоодын цэргийн түүхт 100 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан 274 алба хаагч, ажилтныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медалиар, 845 алба хаагч, ажилтан, ахмад ажилтнуудыг Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар, 836 алба хаагч, ахмад ажилтнуудыг Цагдаагийн ерөнхий газрын шагналаар буюу нийт 1955 алба хаагч, ажилтан, ахмад ажилтнуудыг шагнаж урамшууллаа.
Цагдаа, дотоодын цэргийн албан хаагч, ажилтан, үе үеийн ахмадууд та бүхэнд Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг хүргэж, цаашдын ажил, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.