ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ҮНДЭСНИЙ ГВАРД ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН “САНАМЖ БИЧИГ”-ИЙГ БАЙГУУЛЛАА.
Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар томилогдсон айлчлалын бүрэлдэхүүн Оросын Холбооны Улсын Москва хотод 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 24-ний өдрүүдэд албан айлчлал хийлээ.
Айлчлалын бүрэлдэхүүнийг Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис ахалж, штабын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Энхбадрах оролцлоо.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Дотоодын цэргийн байгууллага болон Оросын Холбооны Улсын Үндэсний гвард хоорондын харилцан ойлголцлын “Санамж бичиг”-ийг байгууллаа.
Мөн Росгвардын Ерөнхий газрын удирдлагын төв, туслах удирдлагын төв, Тусгай үүргийн хөдөлгөөнт отряд, Цагдаагийн тусгай хүчин (ОМОН) болон Үндэсний гвардийн Дзержинский.Ф.Э-ийн нэрэмжит Ажиллагааны үүрэгтэй тусгай дивизын Тусгай хүчин, Албаны нохой сургалтын төв, “Бартаат замын жолоодлого”-ын автодром, Биеийн тамир-эрүүлжүүлэлтийн цогцолбортой танилцлаа.
Мөн ОХУ-ын Зэвсэгт хүчний сургалтын төв болон Эх орончдын цогцолбор, Дэлхийн 2-р дайны музейг үзэж сонирхлоо.