ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛД ОРОХЫГ ХҮССЭН ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
Дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн /биеэр болон дүйцүүлэн хаасан/, эсхүл дээд боловсролтой, доор дурдсан шаардлага, шалгуурыг хангасан иргэдээс шалгаруулан авч, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцуулах ажлыг зохион байгуулах гэж байна.
Дотоодын цэргийн анги, байгууллагад шалгалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цаг хүртэл сул орон тоо зарласан байгууллага дээр хүлээн авна.
Сул орон тоо, тавигдах тусгай шаардлагыг энд дарж үзнэ үү.
Албан тушаал /ажлын байр/-д дээр дурдагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа бол дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэд бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:
Нэгдүгээр үе шат: Бүртгэл
- Улаанбаатар хотод Дотоодын цэргийн штаб, Дотоодын цэргийн 05, 805, 809 Өмнөговь аймагт 810, Орхон аймагт 816 дугаар анги Дархан аймагт 822, Багануур 823, Багахангай 824, Дорнод аймагт 826, Дорноговь аймагт 834, Улаанбаатар дахь 837 дугаар тусгай салбаруудад.
- Аймаг орон нутагт нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллага, Дотоодын цэргийн тусгай салбаруудад хандан бүртгэл, судалгаанд тус тус хамрагдана.
Бүртгэл явагдах хугацаа: 2024 оны 11 дүгээр сарын сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 18-ны өдөр.
Хоёрдугаар үе шат: Судалгаа Бүртгэлд хамрагдсан иргэд 2024 оны 12 дүгээр сарын 23,24 -ний өдөр 09:00 цагаас тухайн судлагдсан байгууллага дээрээ шалгалтад орно.
Ажилд орох цахим хүсэлт өгөх бол энд дарна уу.
- Тайлбар:
- Дээр дурдсан баримт бичгийг заавал нотариатаар баталгаажуулсан байхыг шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө хариуцна.
- Хэрвээ ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүйгээ нуун дарагдуулсан, хуурамч, дутуу баримт бичиг бүрдүүлснээс үүдэн гарах хохирол, хариуцлагыг буруутай этгээд өөрөө хүлээнэ.
- Баримт бичгийн эх хувийг хуулбарлан зохих шаардлагад нийцүүлэн цахим хэлбэрээр, тогтоосон хугацаанд хүргүүлнэ.
- Төрийн албан хаагчийн анкет, шалгалтад бүртгүүлэх тухай хүсэлтэд өөрийн гарын үсгээ зурсан байна.
- Шалгалт зохион байгуулах комисс шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал шаардах эрхтэй болохыг анхаарна уу.
- Эрүүл мэндийн үзлэгийг Нийслэлд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, орон нутагт харьяа Нэгдсэн эмнэлэгт хийлгэх,
- Дээрх бүрдүүлбэрийн дэс дарааллын дагуу файлуудаа нэгтгэн (pdf, rar, zip) 1 файл болгон энэхүү зард заасан цахим шууданд ирүүлнэ үү.
- Шаардлагатай тохиолдолд 70191095, 70191043, 88069730, 88878985, 95520949 дугаарын утсаар холбогдож тодруулах зүйлийг лавлана уу.
- Уншиж, судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалт.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ
САЛБАР ЗӨВЛӨЛ