Дотоодын цэргийн штаб Төрийн дээд “Сүхбаатарын одон” -гоор шагнагдлаа
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Ардын хувьсгалын 100, 101, Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэргийн байгууллагын 100 жилийн ойг тохиолдуулан Дотоодын цэргийн штабт Төрийн дээд “Сүхбаатарын одон” гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ /2022.07.09/ зохион байгуулагдлаа.
Энэхүү ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, Цагдаагийн ерөнхий газрын болон Дотоодын цэргийн штабын даргын зөвлөлийн гишүүд, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмадын холбооны тэргүүн, хошууч генерал Ч.Амарболд ахмад ажилтан, алба хаагчдын төлөөлөл оролцсон юм.
Монгол төрийн Дотоодын цэргийн сүр хүч, сүлд хийморь өнөд мөнх мандан бадрах болтугай!