Монголын залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” тэмдгээр шагнагдлаа
Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Харуул, хамгаалалтын салбарыг Монголын залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” тэмдгээр шагнах арга хэмжээ энэ оны 02 дугаар сарын 24-ний өдөр тус ангийн байрлалд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Дэмбэрэл, Харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Э.Мөнхбаясгалан, Дотоодын цэргийн штабын Сургалт, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, хошууч М.Батзориг, 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга, захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хурандаа Д.Энхбадрах болон алба хаагчдын төлөөлөл оролцлоо.
Тус арга хэмжээний үеэр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан зарим алба хаагчдыг тус холбооны нэрэмжит шагналаар шагналаа.