Улаанбаатар хүрээний Дотоодын цэргийн анги, байгууллагын “Нэгдсэн тооллого”-ыг зохион байгууллаа
Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан анги, байгууллагын “Нэгдсэн тооллого”-ыг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах “Цагдаа цогцолбор”-т зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис, Штабын орлогч, харуул, хамгаалалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Чинзориг, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Дугарсүрэн, Сургалт, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, хошууч М.Батзориг болон Улаанбаатар Дотоодын цэргийн хүрээний анги, байгууллагын бие бүрэлдэхүүн оролцсон юм.
Тус арга хэмжээний үеэр “Цэргийн тангараг” давтаж, алба хаагчдын бэлтгэсэн жагсаалын болон урлагийн хэсэгчилсэн тоглолтыг үзэж сонирхуулсан нь хүүхэд, залуучуудад цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ боллоо.
Монгол төрийн Дотоодын цэргийн сүр хүч, сүлд хийморь өнөд мөнх мандан бадрах болтугай!