ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН ХӨГЖМИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХАМТАРСАН СУРГАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ.
Дотоодын цэргийн 810 дугаар ангид хөгжмийн тасгийг шинээр байгуулсантай холбогдуулан, тус хөгжмийн бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Хилийн цэргийн Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимтэй хамтарсан харилцан туршлага солилцох сургалт энэ оны 02 дугаар 22-ны өдрөөс Хилийн 0164 дүгээр ангийн байрлалд эхэлж байна.
Энэхүү дадлагажуулах сургалт нь “Хамтарсан бэлтгэл”, “Найрал хөгжмийн сургалт”, “Хөгжмийн онол”, “Зэмсэг судлал”, “Цэргийн хөгжмийн алба” гэсэн үндсэн 5 сэдвийн дор 8 хоногийн хугацаатай үргэлжлэн явагдах юм.