“Илтгэх урлаг-Харилцааны ур чадвар” сэдэвт 12 цагийн сургалт зохион байгууллаа.
ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2022 оны А/20 дугаар тушаалаар баталсан “Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын дунд зохион байгуулах соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус штабаас “Манлайллын боловсролын үндэсний төв”-тэй хамтран 16 алба хаагчийг “Илтгэх урлаг-Харилцааны ур чадвар” сэдэвт 12 цагийн сургалтад хамруулж, өнөөдөр /2022.03.31/ “Сертификат” гардуулах арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын орлогч, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Чинзориг, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Дугарсүрэн, Сургалт, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа М.Батзориг, Манлайллын боловсролын үндэсний төвийн захирал Б.Батням болон сургалтад хамрагдсан алба хаагчид оролцлоо.