3 алба хаагчид 5 ханатай, иж бүрэн гэр олгов
Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх ажлын хүрээнд нэг удаагийн буцалтгүй тусламж болгож гэр олгуулах хүсэлтийг Нийслэлийн 7 дүүргийн Засаг даргад хүргүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулснаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас 3 алба хаагчид 5 ханатай, иж бүрэн гэр олгох ажиллагааг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.