ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Р.ЧИНГИС ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Монгол Улсад “Генерал” цол олгож эхэлсний 80 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанаас Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингисийг урьж, зөвлөх уулзалтыг өнөөдөр /2024.04.01/ Чингис хааны музейд зохион байгууллаа.
Энэхүү уулзалтад Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа танхимаар 202, цахимаар 242 нийт 444 алба хаагч оролцсон юм.
Уулзалтын үеэр бригадын генерал Р.Чингис алба хаагчдад мэргэжлийн байх, байгууллагын бүтэц зохион байгуулалт нь тухайн байгууллагын үйл ажиллагааг зөв чиглэлд хандуулдаг талаар онцлон хэлж, өөрийн дурсамж, ажил, амьдралын туршлагаасаа хуваалцаж, үнэ цэнтэй зөвлөгөө, мэдээллийг өглөө.