СЭТГЭЛИЙН ЗАХИДАЛ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Олон Улсын “Гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан “Алба хаагч таны төлөө” аяны хүрээнд Дотоодын цэргийн штабын “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс санаачлан алба хаагчдын найдвартай ар тал болсон хань, эцэг, эх, үр хүүхдүүддээ чин сэтгэлийн үгээ захидлаар илэрхийлж бичих, гэр бүлийн харилцаанд сэтгэл зүйн эерэг таатай уур амьсгал бүрдүүлэх зорилгоор “СЭТГЭЛИЙН ЗАХИДАЛ” арга хэмжээг зохион байгууллаа.
Алба хаагч нь аавдаа, ээждээ, ханьдаа, хүүхдэдээ, хадамдаа, төрсөн ах, эгч, дүү өвөө, эмээ зэрэг гэр бүлийн хүрээний хайртай дотно хүндээ хэлж амжаагүй чин сэтгэлийн үг, талархал, бахархал, магтаал зэргээ үгээр илэрхийлж захидлаар хүргүүлсэн юм. Гэр бүл бүхэн жаргалтай байг.
">