Бригадын генерал Т.Сүхболд
Овог, нэр: Төмөрбаатарын Сүхболд.
Төрсөн газар, он: Улаанбаатар хот, 1980 он.
Яс үндэс: Халх.
Үндсэн захиргаа: Улаанбаатар хот.
Нийгмийн гарал: Албан хаагч.
Боловсрол: Дээд, доктор.
Мэргэжил: Хуульч, эрх зүйч мэргэжилтэй.
Цол, зэрэг: Бригадын генерал, Хууль сахиулахуйн доктор
Боловсрол:
1988-1998 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 67 дугаар сургууль;
2001-2005 онд Цагдаагийн академийг эрх зүйч-цагдаагийн байгууллагын ажилтан;
2008-2010 онд Цагдаагийн академийг хууль зүйн ухааны магистр;
2012 онд Удирдлагын академийг Төрийн удирдлага мэргэжлээр тус тус төгссөн;
2024 онд Дотоод хэргийн их сургуульд хууль сахиулахуйн докторын зэрэг хамгаалсан.
Гавъяа шагнал:
“Цагдаагийн гавьяа” тэмдэг, “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэг, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, Эрүүгийн цагдаагийн албаны “Хүндэт ажилтан”, Тагнуулын ерөнхий газрын “Хүндэт ажилтан”, “Цэргийн хүндэт медаль”, “Цэргийн гавьяаны одон”, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”.
Ажлын туршлага:
1998-2001 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст цагдаа;
2001-2005 онд Цагдаагийн академид сонсогч;
2005-2013 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч, Эдийн засгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч;
газрын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч;
2013-2016 онд Эрүүгийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст ахлах төлөөлөгч;
2016-2018 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст тасгийн дарга;
2018-2020 онд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга;
2020.01 сард Эрүүгийн цагдаагийн албаны Дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга;
2020.07-2023 онд Эрүүгийн цагдаагийн албаны дарга.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 06-ны 333 дугаар тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчаар томилогдсон.