Хурандаа Н.Мөнх-Итгэл
Овог, нэр: Нэргүй Мөнх-Итгэл
Яс үндэс: Халх
Үндсэн захиргаа: Архангай аймгийн Цэцэрлэг сум
Нийгмийн гарал: Сэхээтэн
Боловсрол: Дээд, Удирдахуйн ухааны магистр
Мэргэжил: Эрх зүйч-командын офицер
Цол, зэрэг: Хурандаа
Боловсрол:
1999-2004 онд Цагдаагийн академийг “Эрх зүйч-командын офицер”;
2007-2008 онд Батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын Удирдлагын академийн дээд дамжааг “Оператив тактик-команд штаб”;
2013-2015 онд Хууль сахиулахын их сургуулийн Удирдлагын сургуулийг “Цагдаагийн стратеги-тактик, удирдлага” мэргэжлээр;
2019 онд Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийн Төрийн захиргааны Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад тус тус суралцаж төгссөн.
Гавъяа, шагнал:
Дотоодын цэргийн “Албаны төлөө”, “Дотоодын цэргийн алдар” тэмдэг, Батлан хамгаалах яамны “Дайчин алдар-III” медаль, Цагдаагийн ерөнхий газрын “Цагдаагийн гавъяа” тэмдэг, “Албаны төлөө I, II, III” зэргийн медаль, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Цагдаагийн алдар”, “Хууль зүйн тэргүүний ажилтан” цол, тэмдэг, Төрийн дээд “Цэргийн хүндэт медаль”-иар тус тус шагнагдсан.
Ажлын туршлага:
2002-2003 онд Эргүүл хамгаалалтын 801 дүгээр хороонд эргүүлийн цагдаа,
2004-2007 онд Дотоодын цэргийн 805 дугаар ангид салааны захирагч, зэвсэг, инженерийн хэрэгслийн ахлах офицер,
2007-2008 онд Дотоодын цэргийн штабт хамгаалалтын офицер,
2008-2009 онд Мөн штабт албаны зэвсэг хэрэгсэл хариуцсан офицер,
2009-2013 онд Мөн штабт хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажил, нууц хариуцсан офицер,
2013-2015 онд Хууль сахиулахын их сургуулийн Удирдлагын сургуульд суралцагч,
2015-2019 онд Цагдаагийн ерөнхий газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтэс, Төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийн хэлтэст ахлах мэргэжилтэн,
2019-2021 онд Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга,
2021 оны 03-04 дүгээр сард Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Захиргааны удирдлагын хэлтэст ахлах мэргэжилтэн,
2021-2022 оны 10 сар хүртэл Цагдаагийн ерөнхий газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтэст ахлах мэргэжилтэн,
2022-2023 онд Дотоодын цэргийн штабын орлогч, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга,
2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс Дотоодын цэргийн штабын Дэд бөгөөд Ажиллагааны удирдлагын газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байна.