Бригадын генерал Н.Лхагвасайхан
Овог, нэр: Намсрайн Лхагвасайхан
Төрсөн газар, он: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум
Яс үндэс: Халх
Үндсэн захиргаа: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум
Нийгмийн гарал: Ажилчин
Боловсрол: Дээд, Хууль зүйн ухааны доктор (Ph.d)
Мэргэжил: Эрх зүйч
Цол, зэрэг: Бригадын генерал
Боловсрол:
- 1980-1988 он 8 жилийн дунд сургууль,
- 1988-1990 он 10 жилийн 1 дүгээр дунд сургууль,
- 1990-1991 он Улаанбаатар хотод зах зээлийн коллеж төгссөн,
- 1992-1993 он Дорнод аймаг дахь ХЦ-ийн 0132 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан,
- 2000-2004 онд Цагдаагийн академийг эрх зүйч-цагдаагийн ажилтан мэргэжлээр,
- 2009-2011 онд Цагдаагийн академид хууль зүйн магистраар,
- 2015-2018 онд Дотоод хэргийн их сургуулийн Ахисан шатны боловсрол олгох сургуульд суралцаж, 2023 онд “Цагдаагийн алба хаагчийн албан үүргээ гүйцэтгэх үеийн аюулгүй байдал” сэдвээр докторын зэрэг хамгаалсан.
Гавьяа, шагнал:
- 1993-2002 он хүртэл “Цагдаа” тэмцээнд тасралтгүй 9 жил оролцож 4,5 дугаар байр, шагналт байранд шалгарч, мөн “Сонсогчийн алдар” гардан тулааны тэмцээнээс Мөнгөн медаль, Цагдаагийн хүрээний марш тактикийн тэмцээнээс алтан медаль, Дорнод аймагт болсон Зүүн бүсийн Марш тактикийн тэмцээнээс Алтан медаль, Улсын аварга шалгаруулах Боксын тэмцээнээс шагналт байр, Аймгийн аварга шалгаруулах Самбо бөх, Боксын тэмцээнээс Алтан медаль тус тус хүртэж ,1995 онд Монголын залуучуудын холбооны Хөдөлмөрийн алдар алтан медаль,1998 онд Залуучуудын холбооны “Алтан од” медаль, 2004 онд Аймгийн “Оны тэргүүний хуульч залуу” өргөмжлөлөөр, 2006 онд Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух бичиг”, “Цагдаагийн гавьяа тэмдэг”, 2007 онд “Хууль зүйн яамны хүндэт жуух”, 2012 онд “Хууль зүйн тэргүүний ажилтан”, 2014 онд “Цэргийн хүндэт тэмдэг”, “Цэргийн гавьяаны одон”-гоор, 2021 онд “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнагдсан. Гардан тулаан, Киокишу каратегийн спортын мастер, хар бүс, 3 дан, Олон Улсын таеквондогийн хар бүс, 4 дангийн зэрэгтэй.
Ажлын туршлага:
-1993-1996 онд Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт эргүүлийн цагдаа, жижүүрийн туслах, цагдан хорих байрны жижүүр,
- 1996-2003 онд хэсгийн байцаагч, жижүүрийн офицер, хэв журмын ахлах байцаагч,
- 2003-2007 он хүртэл Хэв журмын тасгийн дарга,
- 2007-2014 он хүртэл Хүний нөөц сургалт эрхэлсэн дэд дарга,
- 2014-2016 он Цагдаагийн ерөнхий газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтэст ахлах мэргэжилтэн,
- 2016-2018 онд Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын дарга,
- 2020 онд Хэрэг бүртгэх албаны нууц, аюулгүй байдал хариуцсан чиглэлийн ахлах мөрдөгчөөр,
- 2020-2025 онд Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн авулгүй байдлыг хангах албаны дарга,
- 2026 оны 01 дүгээр сараас Дотоодын цэргийн штабын даргаар томилогдон ажиллаж байна.
100 жил