“ВОЛЕЙБОЛ”-ЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Алба хаагчдыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, сэргийлэх, хамт олны эерэг дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор Дотоодын цэргийн штабын алба хаагчдын дунд "Волейболын аварга шалгаруулах тэмцээн" өнөөдөр (2025.02.07) Цагдаагийн ерөнхий газрын "Хүч спорт хороо"-ны зааланд зохион байгуулагдаж байна.
Тэмцээний нээлтэд Дотоодын цэргийн штабын Дэд бөгөөд Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Н.Мөнх-Итгэл, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Энхбадрах, Цэргийн алба-сургалт, хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа М.Батзориг, Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Ж.Мөнхсолонго, болон штабын удирдлагууд, алба хаагчид, дотоодын цэргийн 837 дугаар тусгай салбарын алба хаагчид оролцлоо.
Тэмцээнд Дотоодын цэргийн штабын удирдлага, алба хаагчид болон Дотоодын цэргийн 837 дугаар тусгай салбарын алба хаагчид авьяас, чадвар, хурд, хүч, авхаалж, самбаагаараа өрсөлдөн оролцож байна.
Нийт баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье!