“ВОЛЕЙБОЛ”-ЫН ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО
Дотоодын цэргийн штабын алба хаагчдын дунд "Волейболын аварга шалгаруулах тэмцээн" өнөөдөр (2025.02.07) Цагдаагийн ерөнхий газрын "Хүч спорт хороо"-ны зааланд зохион байгуулагдаж, аваргуудаа тодрууллаа.
Тэргүүн байранд
Дотоодын цэргийн штабын Ажиллагааны удирдлагын газрын 1 дүгээр баг,
Дэд байранд
Дотоодын цэргийн штабын Санхүү, ар талын газрын баг,
Гуравдугаар байранд
Дотоодын цэргийн 837 дугаар тусгай салбарын баг тамирчид тодорлоо.
Шилдэг эрэгтэй тоглогчоор Ажиллагааны удирдлагын газрын дэд ахлагч М.Тэмүүжин
Шилдэг эмэгтэй тоглогчоор Цэргийн алба-сургалт, хамтын ажиллагааны газрын ахмад Ч.Уранбаяр нар шалгарлаа.
Нийт баг тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье!