Дэд хурандаа М.Мөнхнасан
Овог, нэр: Мэндбаяр Мөнхнасан
Яс үндэс: Халх
Үндсэн захиргаа: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
Нийгмийн гарал: Сэхээтэн
Боловсрол: Дээд, Бакалавр
Мэргэжил: Компьтерийн программ хангамжийн инженер
Цол, зэрэг: Дэд хурандаа
Боловсрол:
2002-2004 онд “Хангай” дээд сургуулийн лицей сургуулийг тусгай мэргэжил, бүрэн дунд боловсрол;
2004-2008 онд “Улаанбаатар” дээд сургуулийн Компьютерийн программ хангамжийн инженер мэргэжлээр”;
2008-2009 онд Цагдаагийн академийн офицер бэлтгэх дамжаанд тус тус суралцаж төгссөн.
Гавъяа, шагнал:
2012 онд Нийслэлийн цагдаагийн газрын даргын “Баярын бичиг”, 2013 онд Баянгол дүүргийн засаг даргын “Хүндэт өргөмжлөл”, 2018 онд Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух”, “Албаны төлөө III”, 2018 онд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн “Тэргүүний алба хаагч”, 2019 онд Мэдээлэл, харилцаа холбооны газрын “Хүндэт жуух”, 2023 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны “Жуух бичиг”, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны “Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр тус тус шагнагдсан.
Ажлын туршлага:
2008-2012 онд Баянгол дүүргийн Засаг даргын тамгийн газрын дэргэдэх цагдаагийн хэлтэст холбооны инженер цагдаа
2012-2016 онд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн техник ашиглалтын хэлтэст ашиглалтын инженер
2016-2018 онд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн техник ашиглалтын хэлтэст радио холбооны засварын ахлах инженер
2018-2020 онд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн техник ашиглалтын хэлтэст теле хяналтын ашиглалт хариуцсан ахлах инженер
2020-2022 онд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн техник ашиглалтын хэлтэст систем хариуцсан ээлжийн инженер
2022-2023 онд Дотоодын цэргийн штабын харуул, хамгаалалтын хэлтэст холбоо, мэдээллийн ахлах инженер
2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс Дотоодын цэргийн штабын Ажиллагааны удирдлагын газрын мэдээллийн технологи, холбооны хэлтсийн даргаар тус тус томилогдон ажиллаж байна.