ДУЛААНЫ УЛИРЛЫН ДҮРЭМТ ХУВЦСАНД ШИЛЖИЖ, ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дотоодын цэргийн штабын даргын 2025 оны “Дулааны улирлын дүрэмт хувцсанд шилжүүлэх тухай” А/17 дугаар тушаалын хэрэгжилтийг ханган алба хаагчдыг дулааны улирлын дүрэмт хувцсанд шилжүүлж, хувцасны үзлэгийг өнөөдөр (2025.04.16) зохион байгууллаа.
Дүрэмт хувцасны үзлэгээр алба хаагчдын бичиг баримт, дулааны улирлын албаны болон хээрийн дүрэмт хувцас, гадаад үзэмжид илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, жагсаалын жигдрэлтийг хангуулан ажиллалаа.